card

“Цэций” Салхин цахилгаан станц

Клин Энержи Ази ХХК –ын 25 ш салхин цахилгаан үүсвэрээс бүрдэх нийт 50 МВт-ын хүчин чадал бүхий Цэций салхин паркийг Монгол улсын Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт барьж байгуулах төслийн ажлын хүрээнд манай Монгол Экспресс компани уг салхин станцын тоног төхөөрөмж тээвэрлэх ажлыг амжилттай хийж гүйцэтгэсэн юм.

Цэций салхин парк нь Улаанбаатар хотоос өмнө зүгт ойролцоогоор 542 км зайд, Цогтцэций сумын төвөөс өмнө зүгт 22 км зайд байрлах ба энэхүү салхин цахилгаан станцын төслийг хэрэгжүүлснээр жилд ойролцоогоор 230,000 тонн хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулж, 180,000 тонн нүүрс, 1.2 сая тонн ус хэмнэж байгаль орчинд эерэг нөлөө үзүүлнэ. Мөн дотоодын салхин цахилгаан станцаар ийнхүү эрчим хүч үйлдвэрлэснээр гаднаас импортлогдох нийт цахилгааны хэмжээг бууруулж, Монгол улсын дэд бүтэц буюу авто болон төмөр зам, эрчим хүчний дэд бүтцийн хөгжилд хувь нэмрээ оруулна.

Ажлын цар хүрээ

САЛБАР:  Сэргээгдэх эрчим хүч

ХУГАЦАА: 2017 он

ШААРДЛАГА:

  • Гаалийн итгэмжлэгдсэн тээвэрлэгчийн эрх бүхий байх
  • Мэргэшсэн жолооч нар, техникийн баг бүрэлдэхүүнтэй байх
  • Хүнд, хэтрүү овортой ачааг тээвэрлэж ирсэн туршлагатай байх
  • Эрсдэл хариуцах чадвар

ГҮЙЦЭТГЭЛ: 

БНХАУ-ын Ганц Мод хилийн боомтоос Өмнөговь аймгийн Цогтцэций сумд байрлах Цэций салхин паркийн барилгын талбай хүртэл нийт 220 км замыг авто тээврээр тээвэрлэх ажлыг амжилттай зохион байгуулсан.

Ажлын цар хүрээ

  • Импортын гаалийн бүрдүүлэлт
  • Нийт 250 автомашинаар тээвэрлэлт
  • Барилгын талбай дээрх ачаа буулгалт

Гашуун Сухайт боомтоос Цагаан хад хүртэл нийт 20 км эргэлт бартаа ихтэй шороон зам, Цагаан хаднаас Цогтцэций хүртэл 200 км хатуу хучилттай авто замд урт өргөн өндрийн  хэтрүү овортой ачааг 9-12 авто машин бүхий 1-2 км-ийн урт цуваагаар туулж ачаа тээвэрлэлтийг амжилттай хийж гүйцэтгэсэн.

Авто замын нөхцөл байдал хүнд автомашин, нүүрсний хүнд даацын тээврийн хэрэгслүүд тасралтгүй зорчдог ба цувааны дараалал ихэссэнээс зам хаагдах тохиолдолд нүүрсний хүнд даацын машинуудын 60-70 км үргэлжилсэн урт цувааг тойрч гарах хүндрэл бэрхшээлүүд бидэнд тулгарч байсан юм.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, тээвэрлэлтийн ажлыг тасралтгүй, аюулгүй гүйцэтгэх зорилгоор Монгол Экспресс компанийн , техникийн тусламжийн бүрэлдэхүүн бүхий төслийн баг Цогтцэций сумын замын цагдаагийн хэлтэстэй хамтран ажиллаж цагдаагийн машины хамгаалалт бүхий цуваагаар тээвэрлэлтийг хийж гүйцэтгэсэн.