card

ХУВИЙН АЧАА

Гадаад улсад удаан хугацаанд амьдарч, ажиллаж байгаад эх орондоо нүүн эргэн ирж байгаа зорчигч таны хувийн хэрэглээний эд зүйлс, ачааг тээвэрлэх, гаалийн бүрдүүлэлт хийх хэрэгцээ шаардлагын хүрээнд манайх дараах үйлчилгээг санал болгож байна.

  • Түүвэр ачаатай чингэлэгээр тээвэрлэх: Энэ шийдэл нь таны ачааны эзэлхүүн, жинд тулгуурлан тооцох ба эдийн засгийн хувьд бүтэн чингэлэгээр тээвэрлэхээс харьцангуй бага өртгөөр тээвэрлэх боломжтой байдаг.

Манай компани ачааны онцлогт тохируулан АЗИ, ЕВРОП, АМЕРИК тивүүдийн 70 гаруй улсаас тээврийг зохион байгуулна.

Мөн ачилтын хувьд 7 хоног тутамд хийгддэг тул үйлчлүүлэгчдэд маань ажлаа төлөвлөх боломжийг олгодог давуу талтай юм.

  • Түүвэр ачаатай автомашинаар тээвэрлэх дэлгэрэнгүй мэдээллийг  ЦААШ УНШИХ
  • Агаар газраар хослуулан тээвэрлэх дэлгэрэнгүй мэдээллийг ЦААШ УНШИХ
  • Гаалийн бүрдүүлэлтийн үйлчилгээ дэлгэрэнгүй мэдээллийг ЦААШ УНШИХ
  • Хот доторх хүргэлт, үйлчилгээ дэлгэрэнгүй мэдээллийг ЦААШ УНШИХ

Бидний туршлагаас

FAQ

  • Монгол Улсад буюу гадаадад 6 сараас дээш хугацаагаар сурч, ажиллаж байсан иргэдийн хувийн эд хогшил, гэр ахуйн эдлэл тус бүр нэгээс дээшгүй.
  • Гаалийн тухай хуулиар зорчигч таны хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэхийг зөвшөөрдөг. Хувийн хэрэглээний эд зүйл гэдэгт аяллын хугацаанд зорчигчийн хувийн хэрэглээнд шаардагдах эд зүйл, хууль тогтоомжид заасан тоо хэмжээ үнийн дүнд багтаж байгаа гаалийн болон бусад татваргүйгээр нэвтрүүлэх эд зүйлс хамаардаг.
  • Зорчигч та хилээр оруулах гаргахыг хориглосон болон хязгаарласан барааг зайлшгүй мэдэж байх хэрэгтэй. Хориглосон болон хязгаарласан барааг зохих зөвшөөрөлгүй хил нэвтрүүлснээр та хуулийн хариуцлага хүлээнэ.

Тээврийн мэргэжилтэнтэй холбогдох хэсэг

 Утас 1: (+976) 11-319305

 Утас 2: (+976) 11-318329

 Утас 3: (+976) 11-319304

 Имэйл: [email protected]

Contact us

Логистикийн шийдлийг бидэнд даатга

ҮНИЙН САНАЛ АВАХ