card

ХИМИЙН АЧАА, ХОРТОЙ БОДИС

Манай улсад сүүлийн 20 жилд уул уурхайн үйлдвэрлэл, геологийн салбар эрчимтэй хөгжин ирж буй сацуу химийн ачаа, хорт бодисыг тээвэрлэх хэрэгцээ шаардлага эрс нэмэгдсэн.

Бид энэхүү салбарын томоохон компаниудтай хамтран ажилладаг ба бүх төрлийн аюултай ачаа, химийн бодисыг холбогдох хууль, олон улсын дүрэм,  конвенцийн дагуу тээвэрлэж, ажиллах хүч, техникийн шаардлага, нөөцийг хэвшүүлэн ирсэн тэргүүн туршлагатай тээвэрлэгч компани болж чадсан.

Аюултай ачааны тээвэрлэлтэнд нарийн шаардлага тавигддаг ба хүлээн авах процессоос эхлэн ачаатай хэрхэн харьцах, ямар технологиор тээвэрлэх, баглах, ачих, хүргэх гэх зэрэг логистикийн алхам бүрт олон улсад чанд мөрдөгддөг стандарт, Монгол улсын хилээр нэвтрүүлэхэд тавигдах шаардлага, дүрэм журам, стандартын хэв хэмжээг баримталж ажиллах нь нэн түрүүнд тавигдах шаардлага юм.

Бидний үзүүлж ирсэн үйлчилгээ нь хэтрүү овортой ачаа, химийн ачаа, хорт бодис тээвэрлэх ачааны тээврийн бичиг баримтыг зохих ёсоор бүрдүүлэх, гаалийн бүрдүүлэлт, лабораторийн дээжинд шинжлүүлэх, тээврийн хэрэгслийн техникийн ерөнхий шаардлагыг ханган ажиллах тал дээр итгэлтэй үйлчилгээ үзүүлж ирсэн явдал нь үйлчлүүлэгч талдаа ачааг саадгүй хүлээн авах, нэмэлт зардалгүй, тээврийн өртгийг хэмнэх, төлөвлөгөөний дагуу үйлдвэрлэлдээ нийлүүлэх ач холбогдолтой байдаг.

Бидний туршлагаас

Тээврийн мэргэжилтэнтэй холбогдох хэсэг

 Утас 1: (+976) 11-319305

 Утас 2: (+976) 11-318329

 Утас 3: (+976) 11-319304

 Имэйл: [email protected]

Contact us

Логистикийн шийдлийг бидэнд даатга

ҮНИЙН САНАЛ АВАХ