card

ТӨСЛИЙН ТЭЭВЭР

Улаанбаатар хотод хэрэгжсэн төслүүд

Компани 1999-2019 оны хугацаанд олон тооны барилга, эрчим хүч, эрүүл мэнд, уул уурхайн салбаруудад хэрэгжсэн томоохон төслүүдэд гэрээт тээвэрлэгчээр, тээвэр зохион байгуулагчаар оролцож олон улсын болон дотоодын ачаа тээвэрлэлт, орон нутагт авто тээврээр хүргэх логистикийн үйлчилгээг амжилттай зохион байгуулж ирсэн билээ.

Үйлчилгээний түгээмэл асуулт, хариулт

Монгол экспресс компани нь 1999 онд байгууллагдсан. Улаанбаатар хотод өөрийн эзэмшлийн Ачиж буулгах цогцолбор, гаалийн нэг цэгийн үйлчилгээ, 25 машинтай авто бааз болон 100 гаруй ажилтантайгаар тээвэр ложистикийн цогц үйлчилгээг үзүүлж байна.

Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлсэн 100 гаруй төслийн тээврийг амжилттай гүйцэтгэж дууссан. 
Сүүлийн 3 жилд гүйцэтгэсэн төслийн тээврээс дурьдвал

  • Оюу Толгой компанийн ил болон далд уурхайн тоног төхөөрөмжийн тээвэр
  • 2017 онд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт баригдсан Цэций 55 мвт-ын салхин цахилгаан станцын төслийн тоног төхөөрөмжийн тээвэр
  • 2018 онд Дорно говь аймгийн нутаг дэвсгэрт баригдсэн Сайншанд салхин паркын тоног төхөөрөмжийн тээвэр гэх мэт төслийн амжилттай гүйцэтгэсэн.

Салхин сэнсний тоног төхөөрөмж нь урт нь 54 м, өргөн өндөр 4-5 м. Мөн овор ихтэй уул уурхайн тоног төхөөрөмж болон техникүүд тээвэрлэж байсан туршлагатай.

Өөрийн эзэмшлийн 15 норд бенз, хот тээвэр хийх зөвшөөрөлтэй 4 маз авто машин, 30 тонны даацтай авто кран, 1-3 тонны даацтай битүү бүхээгтэй авто машинуудтай.

2 улсын Засгийн газар хоорондын гэрээний дагуу хэрэгжиж буй төслийн ачаа, жижиг дунд үйлдвэрийн тоног төхөөрөмж, засгийн газрын тогтоолын дагуу татвараас чөлөөллөгдөх.

Жишээ нь сэргээгдэх эрчим хүчний хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж байгаа бол тоног төхөөрөмжүүд гаалийн болон нэмэгдсэн өртгийн татвараас чөлөөлөгдөнө.

Монгол улсын импортын ихэнх бараа бүтээгдэхүүн Замын-Үүд боомтоор орж ирдэг. Төсөл хэрэгжих барилгын талбайн байршлаас шалтгаалж өөр боомтоор тээвэрлэх боломжтой. Хэрэв тоног төхөөрөмж нь БНХАУ-аас өөр гуравдагч орноос нийлүүлэгдэж байвал тухайн нэвтрүүлэх боомт олон улсын чанартай эсэхийг шалгах шаардлагатай.

Гэрээт туслан гүйцэтгэгч компаниудаас авто машин нэмэлтээр тээвэр оролцуулах боломжтой.

Тээврийн мэргэжилтэнтэй холбогдох хэсэг

 Утас 1: (+976) 11-319305

 Утас 2: (+976) 11-318329

 Утас 3: (+976) 11-319304

 Имэйл: [email protected]

Contact us

Логистикийн шийдлийг бидэнд даатга

ҮНИЙН САНАЛ АВАХ