card

ТҮРГЭН ГЭМТЭХ БАРАА

Түргэн хугацаанд анхны шинж тэмдэг, чанараа алддаг онцгой нэр төрлийн бүтээгдэхүүнийг яаралтай хадгалалтын зөв горим, температурт богино хугацаанд тээвэрлэх нь энэ нэр төрлийн бүтээгдэхүүний тээвэрлэлтийн онцлог юм.
Тээвэрлэлтэнд дараах хүчин зүйлс нөлөөлж байдаг.

  • Тээвэрлэлтийн хурд
  • Импортлогч болон экспортлогч улсын хил гаалийн хорио цээр
  • Ачаа тээвэрлэх температур
  • Ачааны сав, баглаа боодол
  • Авто тээврээр тээвэрлэх үед замын бартааг тооцох гэх мэт бүх үзүүлэлтүүдийг урьдчилан тооцож баталгаатай тээвэрлэлтийг гүйцэтгэдэг.

Түргэн гэмтэх барааны нэр төрлүүд

  • Хүнсний бүтээгдэхүүн, жимс, ногоо, сүүн бүтээгдэхүүн
  • Амьд цэцэг
  • Биологийн дээж, донор, эрхтэн
  • Эм тариа, дуслын шингэн

Тээвэрлэлтийн төрлүүд

  • Агаарын тээвэр
  • Тогтмол дулаант чингэлэгээр
  • Тогтмол дулаант бүхээгтэй автомашинаар

Бидний туршлагаас

Түргэн гэмтэх барааг улсын хилээр нэвтрүүлэхэд (импортлоход) ямар бичиг баримт гаалийн бүрдүүлэлтэнд шаардлагатай байдаг вэ?

  • Commercial invoice, Packing list (Барааны үнийн нэхэмжлэх, бараа боодлын жагсаалт) ( Origin country буюу гарал үүслиийн улс Invoice дээр тэмдэглэгдсэн байх )
  • Гадаад худалдааны гэрээ & Захиалгын хуудас
  • Гарал үүслийн гэрчилгээ
  • Тээврийн зардлын баримт
  • Барааны үнэ төлсөн баримт 
  • Даатгалын гэрчилгээ (Хэрэв даатгагдсан нөхцөлтэй бол)
  • Компанийн гэрчилгээ (Аж ахуйн нэгжийн нэр дээр гаалийн бүрдүүлэлт хийх бол)
  • Цахим иргэний үнэмлэх (Хэрэв хувь хүн бол)
  • Итгэмжлэл, Албан тоот (Ачааны эзэн тодорхой шалтгааны улмаас өөрийн биеэр гаалийн бүрдүүлэлт хийх боломжгүй үед итгэмжлэгдсэн төлөөлөгчийг нотариатаар баталгаажуулсан итгэмжлэлийн хамтаар илгээнэ)
  • Тээврийн баримт бичиг

Ачааны төрлөөс шалтгаалан дараах бичиг баримтуудаас шаардлагатай болдог.

  • Тусгай зөвшөөрөл, лиценз
  • Яам ангентлагийн зөвшөөрөл
  • Улсын мэргэжлийн хяналтын газрын импортын мэдэгдэл
  • Лабораторын дүгнэлт
  • Стандарт хэмжил зүйн тохиролын гэрчилгээ
  • Химийн бодис импортлох тусгай зөвшөөрөл
  • Эм эмнэлгийн хэрэгсэл тоног төхөөмж импортлох тусгай зөвшөөрөл, эмийн лиценз
  • Хүнс хөдөө аж ахуйн яамны зөвшөөрөл
  • Улсын мал эмнэлгийн бичиг
  • Ургамал хорио цээрийн гэрчилгээ
  • ХАҮ Танхимын Гарал үүслийн гэрчилгээ
  • Гаалийн ерөнхий газрын чөлөөлөлтийн албан тоот

Тээврийн мэргэжилтэнтэй холбогдох хэсэг

 Утас 1: (+976) 11-319305

 Утас 2: (+976) 11-318329

 Утас 3: (+976) 11-319304

 Имэйл: [email protected]

Contact us

Логистикийн шийдлийг бидэнд даатга

ҮНИЙН САНАЛ АВАХ