card

ТЕРМИНАЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ

Монгол Экспресс ХХК нь импорт, экспортын бүх төрлийн ачааг гаалийн хяналтан дор вагон, чингэлэг, авто тээврийн хэрэгслээс буулгах, ачих, хүлээн авах, хадгалах хүчин чадал бүхий техник тоног төхөөрөмжөөр тоноглогдсон зориулалтын гаалийн нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай өөрийн эзэмшлийн ачиж буулгах цогцолборыг (терминал) 2001 онд байгуулан нь ашиглалтанд оруулсан.

Бидний давуу тал

Нийт 58 ажилтантай, дараах бүтэц зохион байгуулалтаар үйлчилгээ явуулж байна.

  • Гаалийн хяналт
  • Улсын мэргэжлийн хяналт
  • Гаалийн мэдүүлэгч, бүрдүүлэлтийн хэлтэс
  • Төлбөр, тооцооны алба
  • Авто тээврийн алба
  • Гаалийн баталгаат болон энгийн агуулах
  • Ачиж буулгах цех
  • Хөдөлмөр хамгааллын алба
  • Харуул хамгаалалтын алба
  • Цайны газар

Терминал нь Улаанбаатар төмөр замын вокзал болон Улаанбаатар хотын гаалиас 2 км-ын зайд байрладаг.

Терминалын хүчин чадал

  • Талбайн хэмжээ: 3,1 га
  • Гүүрэн краны өргөх хүчин чадал: 50 тонн
  • 24 цагийн гэрээт харуул хамгаалалт, бүрэн камерын системтэй.
  • Гаалийн хяналтын бүсд нэг зэрэг 20 вагон хүлээн авах хүчин чадал бүхий 2 салбар төмөр замтай.
  • Жилд 10000 TEU чингэлэг хүлээн авах, буулгах хүчин чадалтай.
  • Логистикийн 3PL үйлчилгээг үзүүлэгч, барааны үлдэгдэл хянах WMS нэвтрүүлсэн агуулах
  • Тогтмол дулаант чингэлэг хүлээн авах 380Вт-ын цахилгаан үүсгүүртэй
  • Сэрээт ачигч даац 2тн, 3тн, 5тн
  • Ачаа хадгалах талбай
  • Ачаа тээвэрлэх бүх төрлийн тээврийн хэрэгслүүд
    • Хүнд даацын чиргүүлтэй-21ш  Northbenz, Маз, Камаз, BIEBEN
    • Авто кран XCMG, Краз
    • Nissan cabstar
    • Hyundai Starex
    • Mazda  Titan
    • FIAT Ducato

Үйлчилгээний түгээмэл асуулт, хариулт

Та манай гаалийн хяналтын терминалын 21-242765 утсаар залган асууж болно.

Барааг гаалийн хяналтын бүсэд оруулсанаас хойш 3 хүртэл хоног хадгалах бөгөөд энэ хугацаанд гаалийн бүрдүүлэлт хийгдээгүй бол гаалийн хяналтын бүсийн эзэмшигч барааг гаалийн хяналтан дор гаалийн түр агуулахад оруулна . Гаалийн хуулийн 44 зүйл

Хяналтын бүсэд хадгалах хугацаа хэтэрсэн барааг шилжүүлэх түр агуулах байхгүй тохиолдолд гаалийн нээлттэй түр агуулахад  шилжсэнээр тооцож  гаалийн хяналтын бүсэд хадгална

Барааг түр агуулахад 2 сар хүртэл хугацаанд хадгалах ба гаалийн байгууллага энэ хугацааг 1 сар хүртэл хугацаагаар 1 удаа сунгаж болно. Гаалийн хуулийн 44 зүйл

Түргэн гэмтэх, эсвэл аюултай барааг 7 хоног хүртэл  хугацаагаар хадгалах ба гаалийн байгууллага энэ хугацааг 7 хүртэл хоногоор 1 удаа сунгаж болно. Гаалийн хуулийн 44 зүйл

Гэнэтийн буюу давагдашгүй  хүчний шинжтэй онцгой  нөхцөл байдлын улмаас түр агуулахад хадгалагдаж байгаа бараа чанараа алдсан, эсвэл эвдэрсэн, гэмтсэн нь эрх бүхий байгууллагын холбогдох  баримтаар нотлогдсон  бол  чанараа алдсан , эвдэрсэн, гэмтсэн  байдлаар гаалийн бүрдүүлэлтийг хийнэ. Гаалийн хуулийн 46.1 зүйл

Тээврийн мэргэжилтэнтэй холбогдох хэсэг

 Утас 1: (+976) 11-319305

 Утас 2: (+976) 11-318329

 Утас 3: (+976) 11-319304

 Имэйл: [email protected]

Contact us

Логистикийн шийдлийг бидэнд даатга

ҮНИЙН САНАЛ АВАХ