card

АВТОМАШИН, СЭЛБЭГ

Манай төмөр замын вокзалын урд байрлах ачиж буулгах цогцолбор (терминал) нь бүх төрлийн хүнд даацын тээврийн хэрэгслүүд, суудлын болон ачааны шинэ, хуучин автомашиныг чингэлэг болон вагоноос ачиж буулгах зориулалтын тавцангаар хүлээн авах хүчин чадалтай.

Бид автомашин, тээврийн хэрэгслийг аюулгүй найдвартай тээвэрлэж ирсэн арвин туршлагатай. Энэ чиглэлд манай компаниар 20 гаруй жил үйлчлүүлж ирсэн олон бизнесмен, компани үйлчлүүлэгч байдаг.

Бидний туршлагаас

Авто тээврийн хэрэгсэл, сэлбэгийг улсын хилээр нэвтрүүлэхэд (импортлоход) ямар бичиг баримт гаалийн бүрдүүлэлтэнд шаардлагатай байдаг вэ?

  • Commercial invoice, Packing list (Барааны үнийн нэхэмжлэх, бараа боодлын жагсаалт) ( Origin country буюу гарал үүслиийн улс Invoice дээр тэмдэглэгдсэн байх )
  • Гадаад худалдааны гэрээ & Захиалгын хуудас
  • Гарал үүслийн гэрчилгээ
  • Тээврийн зардлын баримт
  • Барааны үнэ төлсөн баримт 
  • Даатгалын гэрчилгээ (Хэрэв даатгагдсан нөхцөлтэй бол)
  • Компанийн гэрчилгээ (Аж ахуйн нэгжийн нэр дээр гаалийн бүрдүүлэлт хийх бол)
  • Цахим иргэний үнэмлэх (Хэрэв хувь хүн бол)
  • Итгэмжлэл, Албан тоот (Ачааны эзэн тодорхой шалтгааны улмаас өөрийн биеэр гаалийн бүрдүүлэлт хийх боломжгүй үед итгэмжлэгдсэн төлөөлөгчийг нотариатаар баталгаажуулсан итгэмжлэлийн хамтаар илгээнэ)
  • Авто машины техникийн пасспорт

Тээврийн мэргэжилтэнтэй холбогдох хэсэг

 Утас 1: (+976) 11-319305

 Утас 2: (+976) 11-318329

 Утас 3: (+976) 11-319304

 Имэйл: [email protected]

Contact us

Логистикийн шийдлийг бидэнд даатга

ҮНИЙН САНАЛ АВАХ