Үйлчлүүлэгч, харилцагч та бүхний анхааралд

УБ хот дахь гаалийн газраас гаргасан дээрх шийдвэрийн дагуу Монгол Экспресс гаалийн хяналтын талбайд өдөрт 5 ачааны гаалийн бүрдүүлэлт, олголт хийгдэхээр болсон байна.

Гаалийн бүрдүүлэлт хийхдээ үйлчлүүлэгч аж ахуйн нэгж хооронд болон гаалийн улсын байцаагч нартай харьцах зай 2м-ээс багагүй байх бөгөөд уг ажлыг тухайн ГХБ-ийн үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж хариуцан зохион байгуулах бөгөөд хэрэгжилтэнд тухайн ГХБ-д ажиллаж буй гаалийн улсын ахлах байцаагч хяналт тавьж ажиллахыг мэдэгдсэн байна.

Жич: Олон хүлээн авагчтай импортын машинууд, хувь хүний гаалийн бүрдүүлэлт зэрэг халдвар хамгааллын дэглэм сахиулахад хүндрэлтэй байгаа тул интернетээр гаалийн бүрдүүлэлт хийх, гаалийн байгууллагад мэдүүлээд татвар төлсөн төлөвт байршуулах талаар гаалийн байгууллага ажиллаж байгаа болно.

Иймд манай ажилтнууд гаалийн бүрдүүлэлт хийх ачааны хуваарийг гаргаж эрүүл ахуй, халдвар хамгааллын нарийн дэглэмийн дор ачаа олголтыг зохион байгууллахаар ажиллаж байна.