card
 

Буянт-Ухаа спортын ордон барих төсөл

Буянт Ухаа Спортын Ордон нь 2010 оны 12 сарын 2-нд ашиглалтанд орсон бөгөөд Монгол улсын “хамгийн том” битүү дээвэртэй Спортын ордон юм.  Буянт Ухаа Спортын Ордоныг барихад БНХАУ-ын ЗГ-ын 134 сая юан буюу 21,4 сая америк долларын өртөгөөр бүтээн байгуулжээ.

2012 оны 9 сард Буянт Ухаа Спортын ордон Монгол Улсын Соёл, Спорт, Аялал Жуулчлалын яамны харьяа байгууллага болон салбарын яамтай болж үйл ажиллагаа улам өргөн дэлгэр явуулж эхэлсэн. Буянт Ухаа Спортын ордон нь 5045 хүний суудалтай, гар бөмбөгийн 4 тоглолт эсвэл сагсан бөмбөгийн 3 тоглолт нэг зэрэг зохион байгуулах боломжтой юм. Буянт Ухаа Спортын Ордонд Спортын тэмцээнээс гадна урлаг, соёлын тоглолт, шоу арга хэмжээ, олон улсын болон дотоодын томоохон хурал, чуулган, үзэсгэлэн худалдаа зохиогддог.

Бид энэхүү спортын ордоныг бүтээн байгуулах ажлын хүрээнд барилгын материал, тоног төхөөрөмж тээвэрлэх ажлын тендерт шалгаран тээвэрлэлтийг хийж гүйцэтгэсэн.

Ажлын цар хүрээ

САЛБАР:  Барилга

ХУГАЦАА: 2014

ШААРДЛАГА:

  • Гаалийн итгэмжлэгдсэн тээвэрлэгчийн эрх бүхий байх
  • Мэргэшсэн жолооч нар, техникийн баг бүрэлдэхүүнтэй байх
  • Хүнд, хэтрүү овортой ачааг тээвэрлэж ирсэн туршлагатай байх

ГҮЙЦЭТГЭЛ: 

Барилгын материалын тээвэрлэлт

Техник тоног төхөөрөмжийн тээвэрлэлт