card

Сайншанд Салхин Парк ХХК

Улаанбаатар хотоос 460 км алслагдмал Дорноговь аймгийн Сайншанд хотын ойролцоо Сайншандын салхин паркийг байгуулахаар Сайншанд салхин парк ХХК нь 2009 онд байгуулагдсан байна.

Төслийн үр дүнд, 117.5 сая ам. долларын шууд хөрөнгө оруулалт Монгол улсад хийгдэхээс гадна шинээр бий болгох ажлын байр, татвар төлөлт болон байгальд ээлтэй, тогтвортой эрчим хүчний эх үүсвэр нэмэгдэж байгаа нь орон нутгийн болон үндэсний хэмжээнд эдийн засгийн эерэг нөлөөг үзүүлж байна.

Энэхүү бүтээн байгуулалтын төслийн ажлын тоног төхөөрөмж тээвэрлэлтийг манай компани хийж гүйцэтгэсэн.

Ажлын цар хүрээ

САЛБАР:  Сэргээгдэх эрчим хүч

ХУГАЦАА: 2018 он

ШААРДЛАГА:

  • Гаалийн итгэмжлэгдсэн тээвэрлэгчийн эрх бүхий байх
  • Мэргэшсэн жолооч нар, техникийн баг бүрэлдэхүүнтэй байх
  • Хүнд, хэтрүү овортой ачааг тээвэрлэж ирсэн туршлагатай байх

ГҮЙЦЭТГЭЛ: 

БНХАУ-ын Эрээн хотоос Дорноговь аймгийн Сайншанд хотын ойролцоо Сайншандын салхин паркийн барилгын талбай хүртэл нийт 220 км замыг авто тээврээр тээвэрлэх ажлыг амжилттай зохион байгуулсан.

Ажлын цар хүрээ

  • Импортын гаалийн бүрдүүлэлт
  • Нийт 200 авто машинаар тээвэрлэлт

Ачааны хувьд 54м урт, 4 м өндөр, өргөний хэмжээтэй хэтрүү овортой салхин сэнсний далбаа, суурь, генератор, дагалдах бүх сэлбэгийн хамт тээвэрлэсэн ба 9-12 автомашин бүхий 2 км-ийн урттай цуваагаар нийт 220 км замыг туулж ачаа тээвэрлэлтийг амжилттай хийж гүйцэтгэсэн юм.

Төслийн явцад Сайншанд станцын барилгын талбай хүртэлх авто зам нь хот хоорондын зорчигч тээврийн автобус, автомашин, нүүрсний хүнд даацын тээврийн хэрэгслүүд тасралтгүй зорчдог, тээврийн хөдөлгөөн ихтэйгээс гадна, замын ачаалал ихсэж дараалал үүсэх зэрэг хүндрэл бэрхшээл тулгарч байсан.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, тээвэрлэлтийн ажлыг тасралтгүй, аюулгүй гүйцэтгэх зорилгоор манай компанийн техник тусламжийн бүрэлдэхүүн бүхий төслийн баг Замын-Үүд сумын замын цагдаагийн хэлтэстэй хамтран ажиллаж цагдаагийн машины хамгаалалт бүхий цуваагаар тээвэрлэлтийг хийж гүйцэтгэсэн.